<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Төв цэвэрлэх байгууламжаас эрэгтэй хүний цогцос олджээ
featured

Төв цэвэрлэх байгууламжаас эрэгтэй хүний цогцос олджээ

Нмйслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 11:14 цагт Онцгой байдлын газарт ирсний дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч  Онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжаас олдсон цогцсыг шалгаж байна. Урьдчилсан байдлаар осол биш урсаж орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байна" гэлээ.

Мөн Увс аймгийн Ховд сумын Ховд голын усанд энэ сарын 8-нд тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай  дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Хүүгийн цогцсыг өчигдөр өдрийн  12:40 цагт тус сумын Ховд багийн Хужир булан гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т Ховд голын уснаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.