<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Буудлагын спортын ахмадууд Дэлхийн аварга боллоо
featured

Буудлагын спортын ахмадууд Дэлхийн аварга боллоо

Германы Зуль хотод зохиогдож буй буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид өчигдөр гурван алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхны алтан медалийн эзэн болов. Энэ дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин, олимп дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан (хоёулаа 75-аас дээш нас) алтан медаль хүртлээ.

Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад буудагч оролцож байгаа юм.