<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Наки шинэхэн цомгоо гаргажээ
featured

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Наки шинэхэн цомгоо гаргажээ

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Нацагдоржийг Наки нэрээр нь хүмүүс андахгүй.  Үзэгчдийг байлдан дагуулдаг “Яг түүн шиг” шоунд оролцож, өрсөлдөгчидтэйгээ авъяасаараа ана мана үзэлцдэг Наки анхны цомгоо гаргажээ. Залуу уран бүтээлч маань уран бүтээлийн онгод оргилсон ид үедээ “MI SENTII” нэртэй анхны цомгоо гаргасан нь энэ. Уг цомог нь 

1. Гэгээ
2. Mi Senti
3. Wonder
4. Зөн
5. Зүүдэн
6. Valentine
7. Ирмэх төдийд
8. Шагнал ба гуниг
9. Still гэсэн есөн дуунаас бүрдсэн байна. Цоо шинэхэн бүтээлүүдийг 19 900 төгрөгөөр худалдан аваарай! “MI SENTII”  цомог энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Hi Fi cd shop-ын бүх салбараар худалдаалагдах бөгөөд мөн дэлхийн онлайн бүх дэлгүүрүүдээр борлогдоно.

Дашрамд сонирхуулахад, Наки цомгийн баяраа On’n Off production house-д есдүгээр сарын 14-ний 20:00 цагт сонсогчидтойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Анхны цомгийн баярт алдалгүй очихыг хүсвэл ЭНД ДАРЖ тасалбараа захиалаарай.

Таг: