<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “British Airways” компанийн нисгэгчид хоёр өдрийн ажил хаялт зарлажээ
featured

“British Airways” компанийн нисгэгчид хоёр өдрийн ажил хаялт зарлажээ

 Их Британийн Засгийн газар бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах асуудлаар парламентын гишүүдийн дунд дахин санал хураалт явуулахаар төлөвлөж байна.Гэвч сөрөг хүчнийхэн Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гаргахыг хориглох хуулийн төслийг батлахыг эрмэлзэж буйтай холбоотойгоор дээрх саналыг дэмжихгүй байх магадлал өндөр байгаа аж.

“Brexit”-ийн гэрээг 10 дугаар сарын 19-нөөс өмнө батлуулаагүй тохиолдолд “Brexit”-ийг дахин хойшлуулах саналыг Консерватив намын зарим гишүүн дэмжсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Борис Жонсон бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах саналыг гаргасан боловч парламентын гишүүд олонхийн саналаар дэмжээгүй юм. 

Их Британид бас нэгэн асуудал олны анхаарлыг татаж эхлэв. Тус улсын агаарын тээврийн “British Airways” компанийн нисгэгчид цалинтай холбоотой маргааны улмаас хоёр өдрийн ажил хаялт зарлажээ. “BALPA” буюу “British Airways” компанийн нисгэгчдийн холбооноос зохион байгуулсан уг үйл ажиллагааны улмаас даваа, мягмар гарагт товлосон бараг бүх нислэг цуцлагдахад хүрсэн байна. “British Airways” компанийн удирдагуудад хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирээгүй хэвээр байна гэж “BALPA” өнгөрсөн ням гарагт твиттер хуудсандаа нийтэлжээ. Харин “British Airways” компани даваа гарагт мэдэгдэхдээ, “BALPA”-гийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

 “British Airways" компанийн нисгэгчид анх удаа ажил хаяж буй нь энэ бөгөөд уг үйл ажиллагаа өдөрт 40 сая еврогийн хохирол учруулах төлөвтэй байна.