<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ М.Пүрэвтунгалаг: Намайг эрүүл гэдгийг эмч баталсан
featured

М.Пүрэвтунгалаг: Намайг эрүүл гэдгийг эмч баталсан

УАШТ-д түрүүлсэн М.Пүрэвтунгалаг өнөөдөр мэдээлэл хийлээ. Дүрэм журмынхаа дагуу улсын аварга болсон тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болдог юм байна. Гэтэл энэ эрхийг өвөртөлсөн 18 настай жүдоч М.Пүрэвтунгалаг Дэлхийн аварга Э.Сумъяа болон чөлөөт бөхийн холбооны дарамтад орж, тэмцээндээ оролцож чадахгүйд хүрчээ. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооноос М.Пүрэвтунгалагийн биед хатиг гарсан, бэлтгэл бүрэн хангагдаагүй гэсэн шалтгаар түүний оронд Дэлхийн аварга Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан аж. 

Хэвлэлийн хурлын үеэр М.Пүрэвтунгалагийн аав, ээж "Үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд охинд маань урт хугацааны акт бичиж, бэлтгэлээс нь хөндийрүүлж байна. Актын хугацаа дуусах болтол ДАШТ болоод өнгөрөх нь байна. Охин маань эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээндээ оролцож чадахгүй бол оронд нь тамирчин н.Мөнгөнцэцэг явах ёстой. Э.Сумъяа хэрэв ДАШТ-д оролцох юм бол амиа хорлоно" гэлээ. Харин залуу тамирчин М.Пүрэвтунгалаг "Намайг эрүүл гэдгийг эмч баталсан. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон боловч бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад "Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай" гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа" хэмээн ярилаа.