<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулна
featured

Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.  Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 

"Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой. Ард нийтийн санал асуулга явуулах хуулиар санал явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор хуулиараа СЕХ зохион байгуулах үүрэгтэй. Төсөв шийдэгдвэл 30 хоногт бид зохион байгуулах боломжтой. Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн УИХ батална. Тиймээс тогтоолын төсөлд заавал зардлын тоог бичих ёстой.  СЕХ-оос оруулсан санал дээр бусад зардлыг нэмээд 29 тэрбум төгрөг болж байна" гэж байр сууриа илэрхийллээ.