<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Хүсэн хүлээсэн хөл бөмбөгийн талбай Чингэлтэй уулын өвөрт нээгдлээ
featured

Хүсэн хүлээсэн хөл бөмбөгийн талбай Чингэлтэй уулын өвөрт нээгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа билээ. Уг талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай аж. Цаашид сагс болон гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, үйлчилгээний төв, амралтын байр зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж буй дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн энэхүү талбайн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

“Спортын урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, бие бялдарын хөгжүүлэхэд нэн чухал. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадах талбайтай болж байна. Эндээс олон арван спортын аварга төрөх болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн санаачлан үүсгэн байгуулагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд нээж үг хэллээ.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтойг тэрээр дурдсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд хандан “ нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хүрээнл “Хүн төвтэй хот” -“Орчин төвтэй хот”- “Төлөвлөлт төвтэй хот” гэж гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. “Хүн төвтэй хот” зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг спортоор сургаж хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой спортын талбай нээлтээ хийж байгаад баяртай байна. Хотын удирдлагууд цаашид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэх мэт бусад дүүргүүдэд спортын талбай нээхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна”  гэлээ.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн 2000 хүний суудалтай бөгөөд 18 нэр төрлийн 43 мянган ширхэг бут сөөгийг тарьж, ойр орчмын 80 мянган га талбайг тохижуулжээ.