<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ “Цэвэр агаартай-Автомашингүй” өдөрт нэгдэхийг хүсвэл бүртгүүлэрэй
featured

“Цэвэр агаартай-Автомашингүй” өдөрт нэгдэхийг хүсвэл бүртгүүлэрэй

 Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаартай-Автомашингүй” өдрийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаархи мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм. Мөн энэ арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг 9 дүгээр 12-ныг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм.

Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болох арга хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагыг бүтээгдэхүүнээ танилцуулан оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 11314876, 99881944

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР