<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Хар тамхи хэрэглэсэн 24 хүнийг баривчиллаа
featured

Хар тамхи хэрэглэсэн 24 хүнийг баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6- 7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэсэн байжээ. Үүнээс гадна таван иргэн биедээ хар тамхи хадгалсан нь тогтоогджээ.

Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд байсан гэнэ.

Эргэн сөхвөл, энэ оны зургадугаар сард Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Эрэлч нохойн алба хамтран шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Энэ үеэр 40 иргэнийг хар тамхи илрүүлэгч тестээр шалгахад зургаан хүнээс хар тамхи илэрсэн ажээ.

Таг: