<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ 84 дүгээр сургуулийн үдийн цайны таргийг барилгын материалын хортой саваар зөөж байв
featured

84 дүгээр сургуулийн үдийн цайны таргийг барилгын материалын хортой саваар зөөж байв

 Нийслэлийн Баянзрх дүүргийн Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг тухай эцэг эхийн төлөөлөл мэдээлэв. Тодруулбал, иргэн Б тус сургууль дээр “School Police” хийж байгаад цайны газар руу ийм савтай тарагнууд оруулж байхыг хараад зургаар баримтжуулан авч үлджээ. Үүнийгээ тус сургуулийн ахирал,багш нарт уламжлахад түрээслэгч "Коко десерт" ХХК болон бусад албаныхныг дуудан шуурхай хуралдсан гэх.

Сургуулийн удирдлагууд  “Бид үүний мөрөөр түрээслэгч компанитай хатуу ярина. Бид хяналт тавих үүрэгтэй болохоос оролцох эрх байдаггүй. Компани, шалгаруулалт, төсөв гэх мэт бүхнийг дээрээс мэддэг” хэмээн тайлбарлажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 84 дүгээр сургууль дээр очиж ажиллан, тарагны савыг  шинжилгээнд авч явсан байна. Шинжилгээний хариу гарахад түрээслэгч байгууллагад хариуцлага тооцох эсэх нь тодорхой болох юм.

Таг: