<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ 100 мянга гаруй шил архийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ
featured

100 мянга гаруй шил архийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

 БНАСАУ олон улсын хориг арга хэмжээг зөрчин 100 мянга гаруй шил архийг улс орондоо хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хориг арга хэмжээний асуудал хариуцсан хорооны шинжээч нар илтгэлдээ дурджээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард 14.1 мянган ам.доллар бүхий 15.6 мянган шил Беларусь архийг БНАСАУ-д нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон бол өнгөрсөн хоёрдугаар сард 27.1 мянган ам.доллар бүхий 90 мянган шил Орос архийг БНАСАУ улс орондоо нэвтрүүлэхийг завдсан байна.  

 Цөмийн туршилт хийснийх нь хариуд анх 2016 оны 10 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 1718 тоот тогтоолын дагуу БНАСАУ-д нэвтрүүлэхийг хориглосон тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний төрөлд архи багтсан байна. Хожим нь хориотой бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэд хэдэн удаа өргөтгөжээ. Тодруулбал, 2016 оны 3 дугаар сард үнэтэй цаг, болор эдлэл, дарвуулт онгоц зэргийг оруулахыг хориглосон байна. 

Таг: