<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Хос хөдөлгүүртэй анхны “Lamborghini” олныг гайхшруулах нь
featured

Хос хөдөлгүүртэй анхны “Lamborghini” олныг гайхшруулах нь

 Италийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компани ирэх долоо хоногт Германд зохион байгуулах “Frankfurt Motor” шоуны үеэр хос хөдөлгүүртэй анхны автомашинаа танилцуулахаар болжээ. “Lamborghini” компанийн хамгийн хурдан, хамгийн хүчтэй “Sián” нэртэй шинэ автомашиныг зөвхөн 63 ширхэг үйлдвэрлэх гэнэ. “Lamborghini” 1963 онд байгуулагдсантай холбогдуулан уг тоог сонгосон бол “Sián” гэдэг үг нь аянга цахилгаан хэмээх утгатай ажээ.

 Хос хөдөлгүүрт автомашинуудад түгээмэл ашигладаг лити-ион цэнэг хураагуурын оронд хөнгөн жинтэй супер конденсаторыг суурилуулсан “Sián” бусад автомашины адил жолоочийг тоормослох үед цэнэглэгдэн хуримтлуулсан энергиэ бага хурдтай явах үед эсвэл хурдаа нэмэх үед ашиглана. Супер конденсатор нь цэнэг хураагууруудаас өөрөөр ажилладаг тул илүү хурдан цэнэглэгддэг байна.

 “Lamborghini” супер автомашинуудад ашиглах супер конденсаторыг Массачусетс муж улсын Технологийн институтийн инженерүүдтэй хамтран хөгжүүлжээ. 2017 онд тэд супер конденсатор бүхий бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины төслөө танилцуулж байсан юм.

 “Sián” автомашины үнийн талаарх мэдээллийг “Lamborghini” хараахан зарлаагүй байгаа хэдий ч олон саяын үнэтэй байх нь тодорхой бөгөөд 63 ширхэг “Sián” хэдийнэ урьдчилан захиалагджээ. “Lamborghini” компанийг эзэмшигч “Volkswagen” групп нь “Bentley”, “Bugatti”, “Porsche”-г эзэмшдэг билээ.