<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ ДАХИНД Хятадууд иргэдээ чинээлэг амьдралтай болгохын тулд ядуусын амьдралыг тэтгэж байна
featured

Хятадууд иргэдээ чинээлэг амьдралтай болгохын тулд ядуусын амьдралыг тэтгэж байна

Ядуурлыг бууруулахад төрийн тогтолцоо маш чухал. Хятад улс зургаан бүсийн тогтолцоотой. 22 муж аймгийн дарга, намын хорооны дарга нартай ядуурлыг бууруулах чиглэлээр гэрээ хийдэг. Ингэснээр тухайн аймаг, муж тосгоны ядуурал буурсан уу, ажлаа сайн хийж байгаа юу, хэрэв ядуурлыг бууруулж чадаагүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхой зааж өгдөг. 2012-2018 он хүртэл Хятадын төсөвт 89 сая хүнийг ядуурлаас гаргахаар тусгажээ. Хятадын  төрийн зүгээс 240 тэрбум юанийн жижиг зээлийн сан үүсгэсэн бөгөөд иргэдийнхээ ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан гурван жилийн хугацаатай 50 мянга хүртэлх юанийн хүүгүй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнээс гадна төрөөс ядууст олгодог халамжийн тэтгэлэг бий.Тухайлбал, тосгоны иргэн 2000 юанийн орлоготой бол  сар бүр 1000 юань олгоно. 60-аас дээш насны тэтгэвэрт гарсан иргэнд улсаас нэмж сар бүр 80 юань олгодог байна.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид албан ёсоор хувьцаа гаргаж, эхний өдрийн зах зээлийн үнэ нь 230 тэрбум ам.долларт хүрч байсан дэлхийн технологийн дөрөв дэх том компани Алибаба ядуурлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байна. Хоцрогдонгуй байгаа хөдөө орон нутагт 10 тэрбум юанийн төсөв гаргаж хөгжүүлдэг байна. Taobao-аар дамжуулан газар тариалангийн лизинг олгодог аж. Энэ мэт бүх салбарт ядуурлыг бууруулах чиглэлээр маш их санаачилга гаргаж, ажил хэрэг болгож байна.

С.Самдан

728×90
Таг: