<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ
featured

БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ

 Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны хооронд өрнөж буй харилцан татвар ногдуулсан дайныг дуусгавар болгох худалдааны гэрээг БНХАУ-тай байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт илэрхийлжээ. Франц улсад зохион байгуулж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хятад хэлэлцээний ширээнд эргэн суухыг АНУ-ын төлөөлөгчдөд уриалсан гэжээ.

 “Манай улс гэрээ байгуулах хүсэлтэй байна” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд, АНУ-тай хийх хэлэлцээний гол төлөөлөгч Лю Хэгийн хэлснийг Д.Трамп тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч уг гэрээ Америкчуудад үр ашигтай байх ёстойг АНУ-ын Ерөнхийлөгч дурдаад, Хятад улстай хийж буй худалдааны алдагдал өндөр байгааг мөн онцолсон байна. 

Таг: