<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн даваа гарагт нээгдэнэ
featured

“Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн даваа гарагт нээгдэнэ

“Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн Холидэй Инн Зочид буудалд 26-27 -ны өдрүүдэд нээгдэх гэж байна. Үзэсгэлэнд үндэсний шилдэг компаниуд, сургалт судалгааны байгууллагууд озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, шинэ технологи, шилдэг шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хоёр өдрийн турш танилцуулна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хөргөлт, агааржуулалтын техник, технологийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал хэтийн төлөвлөгөө, бодлогын чиг хандлагыг хэлэлцэх юм байна. Нэгдсэн Үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Япон Улс, БНХАУ-ын экспертүүдээс озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй хөргөлт, агааржуулалтын  шинэ, шилдэг технологийн мэдээллийг нэг дор авах боломжтой. Тиймээс барилга байгууламж, уул уурхай, эрим хүчний хэмнэлттэй техник, технологи, нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, сүлжээ дэлгүүр, мах сүү боловсруулалт, төмс, хүнсий ногоо, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэгчдийг энэхүү үзэсгэлэнд ирэхийг урьж байна.

Энэ үзэсгэлэн нь Монгол Улсад Монреалийн протоколыг хэрэгжүүлсэн 20 жилийн хугацаанд анх удаа болж байгаа бөгөөд БОАЖЯ, Озоны үндэсний алба, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэн, хэлэлцүүлгийн талаар мэдээлэл авах бол 312458 дугаарт холбогдоорой.