<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Орхон голын амьсгалыг таслах гэж буй үйл ажиллагааг зогсооно
featured

Орхон голын амьсгалыг таслах гэж буй үйл ажиллагааг зогсооно

 Засгийн газрын шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалсантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий Ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажиллаж байна.

Орхон голын эх бүрэлдэх газар, Цэнхэр суманд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж буй. Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллуулж байсан юм.

"Монгол газар"-ын уурхай Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй Шийрт голын дэргэд байдаг нь Орхон гол улаан, шар шороогоор урсах нөхцлийг бүрдүүлээд байсан юм.

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дотор Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар” компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

АРХАНГАЙН ЦУЦЛАГДСАН 13 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗАР:
“Өлзийт тээл” гэх газрын – 2,422 га
“Өлийн гол” гэх газрын – 373 га
“Шийртийн салаа” гэх газрын – 173 га
“Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
“Бодонтын ам” гэх газрын – 739 га
“Гүүтийн ам” гэх газрын – 114 га
“Харгуйтын ам” гэх газрын – 323 га
“Өлзийт тээл 2” гэх газрын – 1,652 га
“Улаан чулуут” гэх газрын – 144 га
“Ястын гол” гэх газрын – 366 га
“Ар чулуут 1 ” гэх газрын – 141 га
“Өлийн гол 1″ гэх газрын – 1,417 га
“Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Дээрх компаниуд нь “Монгол газар” компанийн эзэн Ц. Мянганбаярын эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд гэж үзсэн байна.

 

2-28 Орхон голын гольдрол эвдэрч, шар шороогоор урсаж буйд Монгол газар ХХК буруутай3-29 Орхон голын гольдрол эвдэрч, шар шороогоор урсаж буйд Монгол газар ХХК буруутай