<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Усанд живж буй Жакарта хотыг Ява арлаас нүүлгэн шилжүүлэхийг Ерөнхийлөгч Видодо зарлав
featured

Усанд живж буй Жакарта хотыг Ява арлаас нүүлгэн шилжүүлэхийг Ерөнхийлөгч Видодо зарлав

 10 сая хүн амтай Индоэезийн нийслэл Жакарт хотын оршин суугчдын 40 орчим хувь нь өдгөө далайн түвшнээс доогуур газарт амьдрах болжээ. Хэдийгээр далайн уснаас хамгаалсан далан босгосон ч хүчтэй үер болоход тус хот тэр аяараа усанд автдаг хэвээр байгаа. Тиймээс Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын парламентад үг хэлэхдээ  Ява арал дахь далайд живж буй Жакарта хотыг Борнео арал руу 2024 оноос нүүлгэж эхлэх болсныг зарласан байна

Усанд живж буйгаас илүү Жакартад агаар ихээр бохирдон нь олэы сэтгэлийг түгшээж буй. 

Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын нийслэлийг Жакарта хотоос Калимантан /Борнео/ арал руу шилжүүлэх саналыг парламентдаа албан ёсоор тавьжээ. Тэрбээр Индонез улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ ийнхүү онцолжээ.

“Үндэсний нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх зөвшөөрлийг би та бүхнээс хүсэж байна” гэж Видодо хэлжээ. Шинэ нийслэл нь үндэсний өвөрмөц байдлын бэлгэдэл болоод зогсохгүй эдийн засгийн тэгш байдал,  Индонезын ард түмний шударга ёсыг эрэлхийлсэн хүсэл зорилгыг харуулна гэж тэрбээр мэдэгдэв. Үүний сауу, чухам аль хот Индонезийн нийслэл болохыг хэлэхээс татгалзсан байна.

Өнөөгийн нийслэл Жакарта хотоос Калимантан арал руу шилжүүлэх төлөвлөгөөг тус улсын Засгийн газар наймдугаар сарын 2-нд баталсан бөгөөд 2021 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийг шилжүүлэх саналыг Видодо анх өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан аж.

 Жакарта хот нь дэд бүтцийн хямралд орчихоод байгаа юм. “Uber” компанийн судалгаанаас үзвэл, энэ хотод жолооч нар 22 өдрийг түгжрэл дунд өнгөрүүлдэг бөгөөд энэ нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Индонезын нийслэл хот дэлхийн хамгийн ачаалалтай хотуудын жагсаалтын 12 дугаарт ордог байна.