<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Нутгийн захиргааны ордны барилга угсралтын ажилтай танилцлаа
featured

Нутгийн захиргааны ордны барилга угсралтын ажилтай танилцлаа

 Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сонгогдсон тойрогтоо ажиллаж иргэд төрийн үйлчилгээг нэг дороос бүрэн авах, гэрлэх ёслолын өргөөтэй 9 давхар нутгийн захиргааны ордны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-н 5 дугаар хороонд баригдах Соёлын ордны барилгын гүйцэтгэгч компаний удирдлага, инженер техникийн ажилтнуудтай газар дээр нь уулзаж удахгүй барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтнээс нь эхлэн ажиллаж ИТХ-н даргаар ажиллаж байхдаа битүүхэндээ бусад дүүргүүдэд байдаг шиг Соёлын ордонтой, иргэдэд тохь тухтай чирэгдэлгүй нэг дороос үйлчилгээ үзүүлэх нутгийн захиргааны ордонтой, хоёр, гуравдугаар шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай томоохон нэгдсэн эмнэлэгтэй болгохыг зорьж тухайн үедээ зураг төсвийг нь холбогдох байгууллагуудад хандан хийлгэж байсан ажил маань бодит ажил болж барилга угсралтын ажлууд нь явагдаж байгаад баяртай байна" гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт 2020 онд шинэ нутгийн захиргааны ордон, жишиг нэгдсэн эмнэлэг, Соёлын ордон ээлж дараалан үүдээ нээхээр барилга угсралтын ажлууд өрнөж байна.