<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хонконгийн жагсаалыг хүчээр шийдвэрлэх гэвэл 1989 онд Тяньанмэний талбай дээр болсныг давтана гэдгийг Трамп онцолжээ
featured

Хонконгийн жагсаалыг хүчээр шийдвэрлэх гэвэл 1989 онд Тяньанмэний талбай дээр болсныг давтана гэдгийг Трамп онцолжээ

 Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөл болон цагдаагийн ажилтнуудын хүч хэрэглэж буйг эсэргүүцэгчдийн олон долоо хоногийн турш өрнүүлж байгаа жагсаал цуглаан өнгөрсөн ням гарагт үргэлжилж, олон зуун мянган хүн оролцжээ. Жагсагчид "Хонконгийг чөлөөл", "Ардчилал хэрэгтэй байна", "Хуулийн төслийг хүчингүй болго", "Цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдлийг мөрдөн шалга" зэрэг үгсийг чангаар хашхиран “Victoria” цэцэрлэгт хүрээлэнд жагссан байна.

 Уг жагсаалыг зохион байгуулсан Иргэний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Жимми Шам цугласан олонд хандан хэлэхдээ, Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Керри Лам жагсагчдын шаардлагыг үл тоомсорлож байна гэжээ. Мөн тэрбээр, К.Лам тайван, зүй ёсны, хүч үл хэрэглэсэн жагсаалд ямар нэг хариу өгөх ёстой. Бид Хонконгийн цагдаа нарын харгислалыг хангалттай харлаа. Үүнийг таслан зогсоох хяналт хэрэгтэй байна гэж нэмж хэлжээ.

 Хонконг дахь сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгохыг шаардаж буй жагсагчид мөн цагдаагийн ажилтнуудын харгис үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, баривчлагдсан жагсагчдад өршөөл үзүүлж, улс төрийн ардчилсан шинэчлэл хийхийг шаардаж байгаа аж. 

Хонгконг дахь эсэргүүцлийг БНХАУ-ын эрх баригчид хүч хэрэглэн зохицуулах гэж оролдвол энэ нь Вашингтон, Бээжингийн худалдааны хэлэлцээрт нөлөөлж болзошгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрээр “Хонгконгийн асуудлыг маш хүмүүнлэгээр шийдээсэй гэж би хүсч байна. Энэ нь бидний хэлэлцэж буй асуудлын үүднээс харвал маш зөв шийдэл болно. Харин тэд хүч хэрэглэвэл хамтран ажиллахад маш хүндрэлтэй болох байх” гэв. 

Түүнчлэн нөхцөл байдлыг хүч хэрэглэн шийдвэрлэх гэвэл 1989 онд Тяньанмэний талбай дээр болсонтой адил үйл явдал болно гэдгийг Трамп онцолсон байна

Сүүлийн хоёр сарын туршид Хонгконгд өрнөж буй олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болон эмх замбараагүй байдалд АНУ оролцоотой гэж БНХАУ сэжиглэж байгаа юм. Үүний баталгаа болгон Хятадын хэвлэлүүд “Хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаалын зохион байгуулагчидтай Америкийн дипломат уулзаж байгаа”-“-г харуулсан гэрэл зураг нийтлэж байлаа. Үүний хариуд АНУ “Элчин сайдын яамны ажилтны мэдээллийг дэлгэж болохгүй” гэсэн бол Бээжин “бусдын хэрэгт оролцохгүй” байхыг дипломат байдлаар зөвлөж байв.

 

Таг: