<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Шинжилгээнд явуулсан шээсийг сольсон гэж Э.Оюунболд аварга мэдэгдэв
featured

Шинжилгээнд явуулсан шээсийг сольсон гэж Э.Оюунболд аварга мэдэгдэв

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлсэн билээ.

Энэ асуудалд өнөөдрийг хүртэл тайлбар өгөөгүй байсан наадмын түрүү бөх, улсын шинэ аварга Э.Оюунболд цахим хуудсаараа дамжуулан албан ёсны тайлбар хийсэн юм.

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Хоёр бөхийн холбооны маргаан эцсийн цэгтээ хүрч, бусармаг үйлдэл хийж байна. Би 14 настайгаасаа аварга багшийнхаа шавь болсон. Аварга багш маань надад хоёр зүйлийг захиж ирсэн. Архи ууж болохгүй. Допинг хэрэглэж болохгүй. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Монголын допингийн холбооны төвийн 5 хүн шинжилгээний хариуг задлах ёстой байсан. Гэтэл нэг, хоёр хүн шинжилгээний хариуг задалж сошиал ертөнцөөр цацсан. Тэр даруйдаа бөхчүүдээр над руу дайруулсан. Үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Би хуулийн байгууллагын хяналтын дор дахин шинжилгээ өгмөөр байна. Над руу наадмын өмнө нэг биш удаа дайрч давшилсан. Чамаас допингийн бодис илрүүлнэ гэж хэлж байсан. Хилс хэргээр намайг гүтгэж байна” гэсэн юм.