<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Улсын начин Б.Серик Азийн хошой аварга болсон бол улсын харцага Д.Анар үнэмлэхүй жинд аваргаллаа
featured

Улсын начин Б.Серик Азийн хошой аварга болсон бол улсын харцага Д.Анар үнэмлэхүй жинд аваргаллаа

 Казах курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд болж өндөрлөв.  Манай улсад анх удаа зохион байгуулж байгаа уг тэмцээнд  11 орны 120 гаруй тамирчин оролцож,таван жингийн барилдаанд хүчээ сорьсон юм.

Азийн аваргын үнэмлэхүй жинд Монгол Улсын харцага Доржийн Анар аваргаллаа. Тэрээр дархан мэхээ хийж түрүүлсэн нь энэ. 

 Монголд анх удаа зохион байгуулагдсан Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид бүтэн багаараа буюу 16 тамирчин найман жинд зодоглосон бөгөөд 11 улсын 130 тамирчин есөн жинд 44 багц медалийн өрсөлдөж аваргуудаа тодруулсан билээ.

Тэмцээний эхний өдөр 55кг, 66кг, 82кг, -100кг, +100кг-ийн жингийн барилдаан болж аваргууд тодорсон.  Харин тэмцээнийн сүүлийн өдөр 60кг, 74кг, 90кг болон үнэмлэхүй жингийн аваргууд тодорлоо. Түүнчлэн АШТ-ий жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэн тамирчинг 300 ам.долларын мөнгөн шагналаар шагнасан билээ.

Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээнийн шилдэг тамирчнаар Япон улсын тамирчин Sato Yuya тодорсон бол шилдэг шүүгчээр Украйн улсын шүүгч Виктор Куропиотиик тодорлоо.

Медаль хүртсэн тамирчид:

55кг-ийн жинд:

  1. TUTKYSHEV NARIMAN - KAZ
  2. Д.БӨХЧУЛУУН - MGL
  3. А.ХАТАНСАЙХАН - MGL
  4. ERDENGCHAOLU - CHN

60кг-ийн жинд:

  1. KHUANBAY YELAMAN - KAZ
  2. Б.ЭНЭБИШ- MGL
  3. Б.АЛТАНБАГАНА - MGL
  4. NURIDDINOV SHOKHRUKH - UZB

66 кг-ийн жинд:

  1. Б.ЭРДЭНЭБАЯР - MGL
  2. Б.САМБУУБУЯН – MGL
  3. ZHAANBAEV NURZHIGIT – KGT
  4. HUSEYNZODA MUHAMMADRAJAB – TJK

74 кг-ийн жинд:

  1. SATO YUYA - JPN
  2. Б.ПҮРЭВДАВАА - MGL
  3. BESKEMPIR AIDAR – KAZ
  4. С.БАЯРТҮВШИН - MGL

82 кг-ийн жинд:

  1. Б.ГААЖАДАМБА - MGL
  2. ESKANDARI MOSTAFA- IRN
  3. Б.АЛТАНСҮХ - MGL
  4. YESSENOV ZHAIDARBAY - KAZ

90 кг-ийн жинд:

  1. Э.ТҮМЭННАСАН - MGL
  2. Б.ТЭНГИС - MGL
  3. IKROMOV SARVAR - UZB
  4. RYSBAY AYAN - KAZ

-100кг-ийн жинд:

  1. ISSAGABYLOV MAKSAT - KAZ
  2. Г.ТҮВШИНЖАРГАЛ - MGL
  3. JURAEV ILKHOM - UZB
  4. Д.ЦЭРЭННЯМ - MGL

+100кг-ийн жинд:

  1. Б.СЕРИК– MGL
  2. SETTEN AIBAT - KAZ
  3. Х.ЦОГТГЭРЭЛ - MGL
  4. KURBONALIEV DADAKHOM – TJK

Үнэмлэхүй жингийн төрөлд:

  1. Д.АНАР – MGL
  2. AKHMETBEKOV BEKZAT - KAZ
  3. YAZDANPANAH AHMAD - IRN

Дашрамд дурдахад,2018 онд Казах курес бөхийн Азийн АШТ-нд Монгол тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан билээ.

Таг: