<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Гарамжав гишүүний санаачилгаар төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэлжээ
featured

Ц.Гарамжав гишүүний санаачилгаар төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэлжээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар “100 залуус-100 ажлын байр” хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Бүтээгч сургалтын төвтэй хамтран төмөр замын мэргэжил олгох онол, практикийн хосолсон сургалт амжилттай зохион байгуулж суралцагчдадаа мэргэжлийн үнэмлэх гардуулж өгчээ.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн уг сургалт нь тойргийнхоо ажилгүй иргэдийг мэргэжилтэй болгож, ажлын байранд зуучлах зорилгоор нэг сарын онол, гурван сарын практик дадлагад үнэ төлбөргүй сургасан нь энэ. Сургалтын хүрээндиргэдэд тухайн салбарын доктор, профессорууд мэргэжлийн хичээл орж төмөр замын суурь мэдлэг олгосон байна.
 
УИХ-ын тогтоол, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа энэ үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа юм. Тиймээс төмөр замын мэргэшсэн ажилтан маш чухал байгаа талаар Улаанбаатар төмөр замын зөвлөх инженер, гавьяат тээвэрчин Н.Хуягбаатар онцолсон юм.

Тухайлбал, ачаа бараа хүлээлцэгч кассир, элчит тэрэгний засварчин, замчин зэрэг мэргэжил өдгөө эрэлт хэрэгцээ их байгаа юм. Үүнтэй холбогдуулж, сургалтад хамруулсан иргэдийг Төмөртэйн өртөө, “УБТЗ” Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станц зэрэг байгууллагуудад  дөрвөн сарын турш практик дадлага хийлгэжээ. Улмаар суралцагчид мэргэжлийн шалгалтаа амжилттай давж, дадлагжсан иргэдэд мэргэжлийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гардуулсан юм.
 
Сонирхуулахад сургалтад хамрагдсан иргэдийн 30 хувь нь дахин сурч, шинэ мэргэжилтэй болжээ. Харин дадлага сайн хийсэн найман иргэнийг тухайн байгууллага нь ажиллуулахаар болсон байна.