<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд дадлагажуулах, ажлын дасгалжуулагчийг бэлтгэх сургалт зохион байгууллаа
featured

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд дадлагажуулах, ажлын дасгалжуулагчийг бэлтгэх сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд нь дадлагажуулах, “Ажлын дасгалжуулагч” бэлтгэх анхан шатны сургалт боллоо. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос санаачлан ХНХЯ, ХБХХЕГазартай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулах, ажлын дасгалжуулагчийг бэлтгэх сургалтыг анх удаагаа зохион байгууллаа.

ОУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулах, тохируулгатай ажлын байраар тэднийг хангах асуудал хэдийнээ хэвшсэн зүйл байдаг бол манай улсад энэ ойлголт хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн бие даасан агентлагтай болсноор дөнгөж хөндөгдөж эхлээд байгаа асуудал юм. 

2019 оны 8 сарын 8-9 өдрүүдэд ХБХХЕГ-ын хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд нь дадлагажуулах сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Япон улсын Емповермент Окинава ТББ-ын дэмжлэгтэйгээр Япон улсаас "Хүсэл мөрөөдлийн их газар" төвийн дарга, зөвлөх багш Үрасаки Како, “Accendo” ТББ-ын зөвлөх багш Наоши Тамамото нар хүрэлцэн ирж, туршлага, ур чадвараа хуваалцсан байна. Энэхүү сургалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2 мэргэжилтэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2 мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 3 мэргэжилтэн, Дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт хариуцсан 6 мэргэжилтэн, Нийслэлийн хөдөлмөрийн газрын 2 мэргэжилтэн, Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан, Дэлхийн банкны төслийн ажилтан, Европын холбооны төслийн удирдагч нар тус тус хамрагдлаа.