<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ "Мөнх тогтвортой хөгжил" сангийн хөрөнгө оруулалтаар "Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ
featured

"Мөнх тогтвортой хөгжил" сангийн хөрөнгө оруулалтаар "Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 2016-2019 онд "Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь "Мөнх тогтвортой хөгжил" сангийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд тойргийнхоо нийт 6 цэцэрлэгийг өргөтгөж тус бүр 30-50 хүүхэд суралцах боломжийг бүрдүүлжээ. Мөн цаашид 5 цэцэрлэгийг өргөтгөж шинэ анги нээх зорилго тавин ажиллаж байгаа юм байна. 
Үүнээс гадна гэр хорооллын бүсэд 150 хүүхдийн хүчин чадал бүхий 252-р цэцэрлэгийг барьж, байгуулан, улсад хүлээлгэн өгч, 18 иргэнийг тогтвортой ажлын байраар хангалаа. "Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд 600 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 600 орчим аав, ээжүүд ажил эрхлэх боломж бүрдэх юм ажээ.