<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Эрүүдэн шүүлтийг гардан хийсэн ялтан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг шүүх хуралд оролцуулна
featured

Эрүүдэн шүүлтийг гардан хийсэн ялтан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг шүүх хуралд оролцуулна

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. 

Тэдэнд холбогдох шүүх хурал долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулж шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзжээ.

Ингэснээр энэ сарын 12-нд болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор боллоо. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг оролцуулах аж.