
О.Дөлгөөнийг энэ сарын 12-нд сүүлчийн замд нь үднэ
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорнийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр таалал төгссөн.
Тэрээр салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байсан тул бөөрний, уушигны, амьсгалын аппаратанд холбогдсон байсан юм. 2019 оны зургадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ очсоны дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долдугаар сарын 10-нд гэнэт муудаж, улмаар ухаан орохгүй байсаар ийнхүү таалал төгссөн байдаг.
Харин талийгаачийг энэ сарын 12-ны өглөө 05:40 минутанд, Этүгэн Их сургуулийн спорт заалнаас сүүлчийн замд нь үдэхээр болсон байна.