<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Гэрэд зурагчдын шинэ эхлэл багаараа тэргүүн байр хүртэв
featured

Гэрэд зурагчдын шинэ эхлэл багаараа тэргүүн байр хүртэв

Ирээдүйн эзэд болсон хүүхэд залуусыг гэрэл зургийн ертөнцөөр аялуулах алхмыг, шинэ эхлэлээ гэрэл зурагчид хэдийнэ бэлдэж эхэлсэн байна. Үүний илэрхийлэл, тод жишээ нь арлын орон болсон тэмцээнээс харагдлаа. Өөрөөр хэлбэл, Японы Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо 5 удаагаа зохиогдож байгаа дунд сургуулийн сурагчдын Олон улсын гэрэл зургийн фестивальд Монгол хүүхдүүд хоёр төрөлд тэргүүн байр эзэлж сайхан амжилт гаргалаа.

 

Энэ удаагийн фестивальд 22 улсын 24 баг оролцжээ. Дэлхийн 22 улсын багаас үзүүлэлтээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш шавь нар тэргүүн байр эзэлсэн байна. Тодруулбал, Шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, нийт багш сурагчдын үнэлгээний дүнгээр ч түрүүлсэн үнэлэхүй амжилт үзүүлж чадсан байна. Монгол Улсаас шалгарч оролцсон "Шинэ эхлэл" дунд сургуулийн 12 ангийн сурагч Б. Индира, 11 ангийн сурагч А. Ариунбаяр, 10 ангийн сурагч Б. Мөнх-Оюу нар амжилт гаргалаа.