<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Боловсролын газарт 16 байршлын газрыг эзэмшүүлэхээр захирамжиллаа
featured

Боловсролын газарт 16 байршлын газрыг эзэмшүүлэхээр захирамжиллаа

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүнээс ирэх есдүгээр сарын 1-ний өмнө нийслэл хотод 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга ашиглалтанд орж, сургуулийн хүчин чадлыг 9190, цэцэрлэгийн хүчин чадлыг 5895-иар нэмэгдүүлэх урьдчилсан гүйцэтгэлтэй байна. 

Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 сургууль, цэцэрлэг, олон улсын тусламжийн хөрөнгөөр баригдах 1 цэцэрлэг, нийт 20 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байснаас өнөөдрийн байдлаар 16 байршлын газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.