<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Гурван настай охин амиа алдаж, 11 хүн түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ
featured

Гурван настай охин амиа алдаж, 11 хүн түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ

Энэ сарын 4-ний өдөр Архангай аймгийн Өгийнуурт байрлах “Эко гэр бааз” гэх нэртэй амралтын газарт нэгэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, тухайн амралтын газарт гэр бүлээрээ амарч байхдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус амралтын газарт түр амарч байсан тухайн гэр бүлийн иргэд хоол хийхдээ газан плиткан дээр ус гэж андуурч савтай шатахуун тавьж гал алджээ.
Энэхүү золгүй хэргийн улмаас гурван настай охин амиа алдсан бол хамт байсан гэр бүлийн 5-73 насны нийт 11 хүн хүнд ба хүндэвтэр түлэгджээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Энэ мэт болгоомжгүй үйлдлээс болгоомжлохыг иргэд та бүхэндээ сэрэмжлүүлж байна. Таны болгоомжгүй ганцхан үйлдлээс болж бусдын амь нас, эрүүл мэндэд ямархан хэмужээний хохирол үүсэхийг бодож байх нь зүйтэй биз ээ.