<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Ерөнхийлөгчийн зөвлөхийг АТГ шалгаж эхэлжээ
featured

Ерөнхийлөгчийн зөвлөхийг АТГ шалгаж эхэлжээ

Өндөр дээд хэргэм зэрэг хаших эрхмүүд албан тушаал, авлигын хэрэгт сэжиглэгдэх, үйлдсэн зэргээ хуулийн байгууллагын хаалгыг татсаар байна. Энэ төрлийн хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д.Давааг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл түгэх болов.

Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Энэхүү үйлдлээс улбаатайгаар нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч, эрхэм дэслэгч генерал Д.Давааг шалгах болжээ.