<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Соёлын элч Каваүчи Широ “Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив гардуулав
featured

Соёлын элч Каваүчи Широ “Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив гардуулав

 УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажил зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийлэв.

 Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широ манай талд гардуулав.

“Токио олимп сан” нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын тавцанд өргөх, Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн XXXII, Паралимпийн XVI наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байгууллага юм.

 

Таг: