<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ "Түмэн шувуут", "Говь"-ийн хувьцааны ханш өсчээ
featured

"Түмэн шувуут", "Говь"-ийн хувьцааны ханш өсчээ

 Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын нийт 20 ХК-ийн 97.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 309.810 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн Шувуут" болон "Говь" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" болон "АйТүүлс" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.01 хувиар буурч, 20434.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,516,018,809,374.06 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 Мөн "Ард Санхүүгийн нэгдэл" хаалттай ХК-ийн үйл ажиллагааг зогсоон, түүний эрх, үүрэг хариуцлагыг  "Жинст Увс" ХК-д шилжүүлж, компанийн оноосон нэрийг "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК /AARD/ болгон өөрчлөхөөр болсон байна. "Жинст Увс" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн 4-р сарын 28-нд болж, "Ард Санхүүгийн нэгдэл" хаалттай ХК-ийг нэгтгэн, өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг  Санхүүгийн зохицуулах хорооны тавдугаар сарын 8-ны 102 тоот тогтоолоор зөвшөөрсөн байна. Үүний дагуу, холбогдох өөрчлөлтүүдийг энэ оны 7-р сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тул "Ард Санхүүгийн Нэгдэл" хаалттай ХК-ийн үйл ажиллагааг зогсоон, түүний эрх, үүрэг хариуцлагыг  "Жинст Увс" ХК-д шилжүүлж байгааг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.  

Таг: