<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Салхины чиглэл, агаарын урсгалаар Сибирийн түймрийн утаа орж иржээ
featured

Салхины чиглэл, агаарын урсгалаар Сибирийн түймрийн утаа орж иржээ

Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн утаа нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа аж. Сибирьт гарсан түймэртэй холбоотойгоор Монгол Улсыг бүрхсэн утааны асуудлаар Онцгой байдлыг ерөнхий газар өнөөдөр мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд "Хиймэл дагуулын мэдээллээс харахад Сибирьт гарсан түймэр манай улсын нутаг дэвсгэрээс ойролцоогоор 700 орчим километрийн зайд байна. Мөн Байгаль далайн цаана гарсан түймрийн наад талд Улаан-Үд, Эрхүү гэсэн хотууд байгаа учраас өнөөдрийн байдлаар ОХУ-ын хилийн бүсээс гарсан түймэр байхгүй байна.

Нийслэл хотод уг түймрийн утаа энэ сарын 28-ны өдрөөс ажиглагдаж эхэлсэн. Салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж манай улсад зөвхөн утаа нь л орж ирж байна.

ОХУ-н хэвлэлийн мэдээллийг ажиглаж байхад түймрийг унтраах зардал нь хохирлын хэмжээнээс давах гээд байгаа гэсэн мэдээлэл байна. Харин түймэртэй холбоотой авах арга хэмжээний талаар ямар нэг мэдээлэл байхгүй.

Он гарснаас хойш манай улсын хилээр ОХУ-аас нийт таван удаагийн ой хээрийн түймэр Дорнод болон Хэнтий аймгийн сумдаар давж орж ирснийг бид цаг тухайд нь арга хэмжээ авч, даруй унтраасан" гэлээ.

Мөн "Манай улсын хэмэээнд он гарснаас хойш 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд долоодугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг  энэ сарын 19-ны өдөр бүрэн унтраасан. Түүнээс хойш одоогоор улсын хэмжээнд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй" гэв. 

Таг: