<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Хөрөнгийн биржид 76 компани тайлангаа ирүүлжээ
featured

Хөрөнгийн биржид 76 компани тайлангаа ирүүлжээ

 Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь хуулийн дагуу хагас жилийн санхүүгийн тайлангаа долдугаар сарын 20-ны дотор ирүүлэх үүрэгтэй. Дээрх хугацаанд нийт бүртгэлтэй 199 ХК-иас 76 нь санхүүгийн тайлангаа ирүүлээд байна. Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй ХК-иуд наймдугаар сарын 1-ний дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд Монголын Хөрөнгийн бирж (МХБ), СЗХ-ны холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага ногдуулах юм.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд Үнэт цаасны зах зээлийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, тайлангаа хүргүүлсэн байх ёстой аж.