<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Эрүүл,урт наслахыг хүсвэл давснаас татгалзаарай
featured

Эрүүл,урт наслахыг хүсвэл давснаас татгалзаарай

 Өдөр бүр 7-8 цаг унтдаг хүн урт насална. Дөрвөн цаг хүрэхгүй унтдаг хүн богино насалдаг. Өдөрт 10 цагаас дээш унтдаг хүний 80 хувиас илүү нь богино насалдаг. Өглөөний хоолыг  өлмүүхэн, өдрийн хоолыг цадталаа идэж, орой хоол идэхгүй байвал урт насална.
Хөгжим хүний их тархийг сэргээж эрүүл мэндэд ашигтай даавар ялгаруулдаг. Энэ нь хүний цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог түргэтгэнэ.
Урт насалж эрүүл амьдрахад:
1. Халуун усанд тогтмол орох нь эрүүл амьдарч, урт наслахын нэгэн гайхамшиг.
2. Ханатлаа унтах нь урт наслахад тун ашигтай.
3. Давс бага хэрэглэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чухал.
4. Өөх, тос бага хэрэглэх.
5. Элсэн чихрээс бүрэн татгалзах.
6. Дулаан явах нь олон өвчнөөс сэргийлэхэд тустай.
7. Сүү бол унд, тэжээл, мөн эмчилгээ болдог.
8. Нийтийн бүжиг стресс тайлж гимнастик болдог. Хөдөлгөөн эрүүл байлгах түлхүүр.
9. Гүйх нь шилдэг бие чийрэгжүүлэх арга мөн.
10. Бодол, сэтгэлээ чөлөөлж сурах нь эрүүл амьдрахын бас нэгэн гайхамшиг.
11. Ходоод, гэдсээ сард нэг удаа цэвэрлэж, хороо гадагшлуулж байвал эрүүл мэндэд сайн хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: "Ардчилал таймс" сонин

Таг: