<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Морьтой цагдаа нар олны төлөө ажиллаж байна
featured

Морьтой цагдаа нар олны төлөө ажиллаж байна

 Урин дулаан өдрүүд үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас  голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллуулж байна. Ийнхүү морьтой цагдаа нар Туул голын эрэг дагуу байнга явж,олны төлөө ажиллаж эхэллээ.

Мөн жуулчны идэвхтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 3-наас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.

 

Таг: