<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ 16-30 насны 4500 иргэнийг англи хэлний бүх түвшний сургалтад төлбөргүй хамруулна
featured

16-30 насны 4500 иргэнийг англи хэлний бүх түвшний сургалтад төлбөргүй хамруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлэх “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд 16-30 насны 4500 иргэнийг англи хэлний бүх түвшний сургалтад төлбөргүй хамруулна.

 Хөтөлбөрийг ирэх сарын 01-21-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөрвөн их, дээд сургуультай хамтран хэрэгжүүлэх юм. Англи хэлний анхан, дунд, ахисан түвшний сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг энэ сарын 20-25-нд бүртгэсэн бөгөөд түвшин тогтоох шалгалтын дүн өнөөдөр гарах аж.

 Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа ярихдаа, “Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 16 мянган сурагч, их дээд сургуулиудын 20 мянган оюутантай уулзсан. Уулзалтын үеэр оюутан залуусаас зуны амралтаар ажил хийх боломжыг бүрдүүлэх, англи хэлний сургалтад хамрагдах хүсэлт олноор ирүүлсэн. Тиймээс МҮХАҮТ-тай хамтран энэ жил “Ажилтай оюутан хөтөлбөр” хэрэгжүүлж, 1200 гаруй оюутан түр ажлын байраар хангасан. Одоо “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Сургалтаар оюутан, залууст 63 цагийн англи хэлний хичээлээс гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн хичээл орох юм” гэв.