<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Таны цусны даралт хэвийн байна уу,зөв хэмжээрэй
featured

Таны цусны даралт хэвийн байна уу,зөв хэмжээрэй

 Цусны даралтыг зөв хэмжих нь таны бодсоноос амаргүй зүйл юм. Хэзээ даралтаа хэмжих нь хамгийн тохиромжтой вэ? Аль гартаа хэмжилтээ хийх нь илүү чухал вэ? Баруун уу? Зүүн үү? Хэмжилтийн үр дүн ямар байвал зүгээр байна гэж үзэх вэ? Иймээс гэрийн нөхцөлд цусны даралтыг хэрхэн зөв хэмжих талаар зөвлөе.

Зөв хэмжих дадал нэн чухал

Та цусныхаа даралтыг тодорхойлохын тулд заавал эмч дээр очих шаардлагагүй бөгөөд харин ч та өөрөө даралтын аппаратны тусламжтайгаар гэрийн нөхцөлд хялбархан хэмжих боломжтой. Заримдаа таны тогтмол хэмжилтийн үр дүн нь эмнэлэг дээр хэмжүүлсэн нэг удаагийн үр дүнгээс хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Ихэнх хүмүүс хэмжилтээ хэрхэн зөв хийхийг төдийлэн мэддэггүй. Тиймээс буруу хэмжилтээс буруу үр дүн гарч байдаг.

Цусны даралтаа яаж зөв хэмжих вэ?

Хэмжилт эхлээс өмнө та заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Та сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй.Эс тэгвээс даралт хиймэлээр өсөх магадлалтай болдог.

Эмнэлгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчны тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг электрон даралтны аппарат нь өөрөө хэмждэг. Түүнийг булчин эсвэл бугуйнд байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.

Хэмжилтийн үед анхаарах бас нэг чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг нь таны зүрхний түвшинтэй ойролцоогоор ижил түвшинд байх шаардлагатай. Булчингийн хэмжилтийн үед энэ нь боломжтой. Бугуйн хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх шаардлагатай. Хэрвээ та булчингийн хэмжилт хийж байгаа тохиолдолд гараа өргөх шаардлага гардаггүй.

Аль гартаа хэмжилт хийх вэ? 

Ерөнхийдөө та даралтаа хэмжихдээ баруун болон зүүн гарын алинд ч болно. Хамгийн тохиромжтой нь аль гарт даралт өндөр байна тэр гараа сонгох нь зөв байдаг. Үүнийг мэдэхийн тулд та анхны хэмжилтээ баруун болон зүүн гартаа хоёуланд нь дараалан хийнэ. Тэгээд аль өндөр даралттай байгаа гараа дараа дараагийн хэмжилтэндээ сонгох хэрэгтэй. Даралтын үр дүнг тодорхойлоход өндөр нэгж нь дандаа чухал байдаг.

Хэзээ хэмжих нь тохиромжтой вэ?

Даралтыг өглөө босоод хэмжих нь хамгийн тохиромжтой байдаг. Учир нь өглөөний өндөр даралт нь хамгийн аюултайд тооцогддог. Мөн өглөөний хэмжилт нь даралт буулгах эм хэрэглэдэг хүмүүст маш чухал.  Ямар нэгэн эм уухаасаа өмнө хэмжих ёстой юм.

Таны даралт өдрийн турш өөрчлөгдөж байгаа эсэхийг мэдэхийн тулд та анхны хэмжилт хийсэн тухайн өдрийн өөр өөр цагуудад хэмжилтээ хийхийг зөв. Ингэснээр таны даралт өдрийн ямар үед нь өндөр байгааг мэдэх боломжтой юм.

Даралт их байна уу,бага байна уу?

Даралт хэмжилтээр 2 хэмжээг тодорхойлдог, систолын буюу дээд даралт (судас агшилтын), диастолын буюу доод даралт (судас сулралтын). Эхлээд дээд даралтын хэмжээг тодорхойлоод дараа нь доод даралтын хэмжээг тодорхойлдог. Олон удаагийн хэмжилтээр дээрх 2 даралтын аль нэг нь ердийн хэмжээнээс илт өссөн тохиолдолд үүнийг даралт өндөр байна гэж нэрлэдэг. Насанд хүрсэн хүний ердийн хэмжээ нь дээд даралт нь 140 mmHg –ээс доош болон доод даралт нь 90 mmHg –ээс доош байдаг.

Даралт хэмжилтийг та тогтмол хийж тэмдэглэл хөтөлж хэвшсэнээр таны даралт хэвийн хэмжээнд байгаа эсэхийг мэдэх болно. Хэрвээ ердийн хэмжээнээс тогтмол их байвал та мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

daralt