<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ "Хурд" хамтлагийнхан Ховд аймагт хайр түгээж явна
featured

"Хурд" хамтлагийнхан Ховд аймагт хайр түгээж явна

 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, “Хурд” хамтлагийн санаачилгаар улсын хэмжээнд  зохион байгуулж буй соён гэгээрлийн “Хайртай” аяны ажлын хэсэг долдугаар сарын 25-наас 26-нд  Ховд аймагт үргэлжилж байна.

“Хайртай” аяны хүрээнд залуу гэр бүл, эцэг, эхчүүдэд зориулсан “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт зохион байгуулж, иргэдтэй нээлттэй ярилцаж, харилцан санал солилцлоо.

Өнөөдөр  “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалтаар үргэлжилж байна. Уулзалтад Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагч залуучууд оролцож буй. 

Мөн 14:00 цагт Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн эрэгтэй сурагчдад зориулсан “Хөвгүүдийн уулзалт”зохион байгуулна.

Түүнчлэн "Хурд" хамтлагийн “Эх орны хийморь” цэнгүүн, орон нутгийн уран бүтээлчдийн урлагийн тоглолт болно. Мөн "Урмаар тэтгэе", "Оюунлаг, хэрсүү хүүхдүүд", "Миний сайхан орон" зэрэг аялал жуулчлалын нэвтрүүлэг болон орон нутгийн музей, олон үндэстэн, ястны ардын урлагийн авяастан, соёлын өв тээгчдийн талаар зураг авна.

“Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе” уриатай 25 жилийн түүхт “Хурд” хамтлагийн санаачилсан аян нь  ард иргэдийг соён гэгээрүүлэх, улмаар залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.