<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ АНУ,БНАСАУ-ын хэлэлцээ удахгүй үргэлжилнэ гэдэгт найдаж байна
featured

АНУ,БНАСАУ-ын хэлэлцээ удахгүй үргэлжилнэ гэдэгт найдаж байна

 БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хийх ажлын түвшний хэлэлцээ хоёр долоо хоногийн дотор дахин эхэлнэ хэмээн таамаглаж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

М.Помпео пүрэв гарагт “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, БНАСАУ ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд харвасныг хэлэлцээний тактик хэмээгээд, Пёньян хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн гэжээ.

АНУ, БНАСАУ-ын удирдагчид өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, цөмийн хэлэлцээгээ долдугаар сарын дунд үеэс үргэлжлүүлэхээр тохиролцсон боловч хэлэлцээний тов одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. 

 

Таг: