<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Л.Энхболд гишүүний улсад учруулсан 36 тэрбумын алдагдлыг нөхөн төлүүлье
featured

Л.Энхболд гишүүний улсад учруулсан 36 тэрбумын алдагдлыг нөхөн төлүүлье

 Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани 2018 оны цэвэр ашгаасaa нэгж хувьцаанд 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь түүхэн амжилт гэхэд буруудахгүй.

Харамсалтай нь, энэ онд өмнөговьчуудын хүртэх өгөөж 80 гаруй тэрбум төгрөг буюу гурав дахин буурчээ. Нүүрсний үнэ тогтмол өсөлттэйн дээр экспортын хэмжээ ч тэлж байгаа энэ үед “Тавантолгой” хувьцаат компанийн ашиг, иргэдэд хүртээх өгөөж огцом буурсан шалтгаан нь Л.Энхболд гишүүний болчимгүй үг бас үйлдэл. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Л.Энхболд өнгөрсөн оны хавраас эхлэн өмнөговьчуудын орлогын гол эх үүсвэр болсон Тавантолгойн баялаг, тэр дундаа “Тавантолгой” компанитай холбоотой улс төр хийж эхэлсэн. Тэрбээр орон нутгийн “Тавантолгой” болон “Эрдэнэс-Тавантолгой” компаниудын лицензийн талбайн мөргөцгөөс 268 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг удаа дараа хийж байсныг монголчууд санаж байгаа байх.

Хулгайлагдсан гэх 268 мянган тонн нүүрсний эрэлд улс даяараа мордох үест  хохирогчоор нэрлэгдсэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэр бүхий албан тушаалтнууд, “Манай компани болон “Тавантолгой” ХК хооронд нууц гэрээ байгуулж, хараа хяналтгүйгээр нүүрс гаргасан талаар ташаа мэдээлэл гарсан байна. Манай компанийн Цанхийн Зүүн уурхай урд хэсгээрээ “Тавантолгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайтай хиллэдэг. Зүүн Цанхид манай инженер, техникийн ажилчид 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Хараа хяналтгүй нүүрс гаргах ямар ч боломжгүй. Олборлосон нүүрс болон нөөцийн мэдээллээ тухай бүрд нь Ашигт малтмал газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын газарт өгч хянуулдаг. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 1966 оноос хойш, манай компани 2011 оноос Тавантолгойн бүлэг ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Тавантолгойн ордын найман талбайн лиценз манай компанид мэдэлд ирснээс хойш хамгийн түрүүнд хил хязгаараа тогтоож, тэмдэглэл хийсэн. Түүнээс хойш “Тавантолгой” ХК манай лицензийн талбайгаас нүүрс олборлосон асуудал байхгүй. Түүнээс өмнө зарим нөөц хөндөгдсөн байдаг. Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр №ЭТТ2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Ямар ч нууц зүйл байхгүй” гэж мэдэгдэж байсан.

Эрхэм гишүүний эл мэдэгдлээс болж, Сангийн яам тэргүүтэй хэд хэдэн яам, Мэргэжлийн хяналтын газар, хууль хяналтынхан нэгдсэн шалгалт хийхээр тус компанийн борлуулалтыг хоёр сарын хугацаанд гацаасны үр дүнд ашиг гурав дахин багассан нь энэ.  “Тавантолгой” компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд гацааснаар сая тонноор хэмжигдэх нүүрс олборлон борлуулж, 108.8 тэрбум төгрөг олох боломжтой байжээ. Үүнээс 23 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, улсад 36 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх байсан гэх тооцоог эдийн засгийн шинжээчид хэллээ. Энэ алдагдал компанийн нийт үнэлгээг бууруулж, “Тавантолгой”-н хувьцааны ханш Монголын хөрөнгийн бирж дээр 13 мянган төгрөгөөс 6000 болтлоо унасан.

Дашрамд сануулахад, орон нутгийн “Тавантолгой” компанийн нийт хувьцааны 51 хувь буюу давуу эрхийн хувьцааг өмнөговьчууд эзэмшдэг. Үлдсэн хэсэг нь “Ажнай” корпорац 20 хувь гэх мэтээр 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, эл алдагдлаас хамгийн их хохирсон нь өмнөговьчууд...  “Тавантолгой” ХК нь улсдаа тэргүүлэх зэргийн татвар төлөгч бөгөөд нүүрсний экспортоосоо Өмнөговь аймагт 51 хувийн ногдол ашиг, мөн Цогтцэций сумын төсвийн 90 хувийг бүрдүүлдгээс гадна улсын хэмжээнд том татвар төлөгч, том мөнгө эргэлдүүлдэг. Гэтэл өмнөговьчуудыг төлөөлөн гарч ирсэн Л.Энхболд гишүүн Өмнөговь аймгийн “мөнгөний машин”-ыг гацааснаар өнгөрсөн хугацаанд багаар бодоход л өмнөговийнхон 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Алдагдал хүлээхэд хүргэсэн буруутан нь ардын элч Л.Энхболд. Л.Энхболд гишүүний улсад учруулсан  36 тэрбумын алдагдлыг нөхөн төлүүлье. Нутгийнхан нь ч яахав хүүгээ уучлах юм байгаа биз...

 Эх сурвалж: Nermur.mn