<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Бээжин хотын ирээдүй бүрхэг болж байгааг эрдэмтэд сэрэмжлүүлжээ
featured

Бээжин хотын ирээдүй бүрхэг болж байгааг эрдэмтэд сэрэмжлүүлжээ

 

Хятадын нийслэл Бээжин хот ирээдүйд  газрын гүнд шингэх магадлалтай гэсэн таагүй мэдээ сошиалынхныг хирдхийлгэв. Олон улсын геологийн шинжээч эрдэмтдийн 2016 оны нэгдсэн судалгааны дүнгээр “Бээжин хот газрын гүнд уусан алга болно” гэсэн нь ийнхүү олныг цочирдуулжээ. Энэ бол таамаглал биш бодит аюул ойртож буйг илтгэх мэдээ гэж  илтгэлд дурдсан аж.

"Remote Sensing" сэтгүүлд гарсан мэдээлэлд Бээжин хотод харьяалагдах өндөр уулсын чулуулгийн давхаргад 11 см суулт өгсөн тухай зайнаас тандах албаны баримт байна. Энэ юунаас болов, ямар шалтгаантай вэ гэх олон асуулт  хариу нэхэж байна. Шинжээч эрдэмтдийн судалгаанаас магадлавал:

~Бээжин хотын ундны усны соруулалт.

~Сүүлийн үеийн өндөр хөгжлийн хурдны төмөр замын сүлжээ,

~Өндөр гүүрийн системийн байгууламжууд юм гэсэн байна.

Жил бүр 11 см-ээр "сууж" байгаа тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал юм. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж эрдэмтэд тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” гээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна.

Түүх сөхвөл Ромын хаант улсын үед нууц гүний усны эвдрэл байсан нь газарт шингэх эх үүсвэр болсон гэдэг. Хот бүхэлдээ сууж байгаа ч  Чаоян дүүрэгт эрсдэл хамгийн өндөр хэмээн анхааруулжээ. Одоо тус дүүрэгт суултын эрсдэл  хамгийн их байгаа аж.тэнгэр баганадсан барилгууд, бөгжилсөн замууд, бусад хотыг холбосон гүний замууд (тунель), хотын дэд бүтэц аюулд өртөхийн гол үндэс болж байгааг эрдэмтэд онцолж байна. Бээжин хотын хувьд мянга, мянган жилийн турш гүний усны худгуудыг олон арван саяар нь ашигласан түүхтэй. Хөдөө аж ахуйд өрөмдлөгийн худаг ашиглаж өнөөг хүрсэн. Хөвөн тариалах,хатаах хэдэн арван мянган жилийн үйлдвэрлэлээс болж хөрс чулуулаг бус шаварлаг болсон аж.

Одоогоор Хятад Улс хүнд хортой үйлдвэрээ Бээжингээс гадагш яаралтай гаргаж байгаа ч арай л  хожимдож буйг эрдэмтэд анхааруулж байна. Бээжингийн хөрс хуурай бөгөөд олон мянганы турш хуримтлагдсан гүний ус шавхагдаж байгаа нь үүнтэй холбоотой. БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд Бээжингийн усны асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 69 тэрбум ам.долларын төслийн хүрээнд усны 2400 км урт суваг барьж, нийслэлийн усан санд 44.8 тэрбум шоо метр ус нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.  Хяналтыг сайжруулах арга хэмжээ ч мөн авч буй. Чаоян дүүрэгт л гэхэд 367 худгийг ашиглалтаас гаргах захиргааны шийдвэр гаргажээ. Гэхдээ “Уг хөтөлбөр хотын суултыг багасгах, эсэхийг хэлэхэд эрт байна” хэмээн шинжээчид онцолж буй.

Дэлхийд хуурай газар доош “сууж” буй үзэгдэл зөвхөн Хятадад нүүрлэсэн юм биш. Мексик, Жакарта жилд 28 см-аар "живж" байгаа бол Бангкок 12 см-аар удаалдаг.

Р.Сайхан

728×90
Таг: