<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Apple, Google, Nintendo, Dell компаниуд үйлдвэрээ Хятадаас гаргана
featured

Apple, Google, Nintendo, Dell компаниуд үйлдвэрээ Хятадаас гаргана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайнаас болж гадаадын компаниуд Хятадаас бүтээгдэхүүнээ татаж, үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ гэж байсхийгээд л мэдэгдэж байсан билээ. Тэгвэл түүний зөв болох нь батлагдаж байна гэж The Washington Post мэдээлжээ.

“Nikkei Asian Review” сонинд мэдээлснээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компани, корпораци Хятадаас үйлдвэрээ гаргахаа зарласан эсвэл гаргахаар төлөвлөж байгаа аж. Хятадын 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ-аас тогтоосон импортын тарифаас зайлсхийхийн тулд Apple, Google, Nintendo, Dell зэрэг компаниуд үйлдвэрээ Зүүн Өмнөд Азийн орнууд руу шилжүүлэхээр төлөвлөжээ.

Японы видео тоглоом үйлдвэрлэгч “Nintendo” компани үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнам руу шилжүүлж байгааг “Wall Street Journal” мэдээлжээ. Түүнчлэн “Google” компани “Cloud”, “Nest” брэндийн үйлдвэрлэлээ Тайвань, Малайз руу шилжүүлсэн байна.

“Apple” компани сүүлийн 20 жил Хятадад үйл ажиллагаа явуулж буй. Тус компани Хятадыг орхисноор үйлдвэрлэлийн 15-30 хувийг зарцуулагдах тооцоог гаргажээ. “Apple” компаниас бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Вьетнам эсвэл Энэтхэг улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хятадын эдийн засгийн хоёрдугаар улирлын үзүүлэлт сүүлийн 27 жилд байгаагүй муу гарсан нь АНУ-тай хийж буй худалдааны дайнаас болсон гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Таг: