<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Муудсан өндөг, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнийг устгав
featured

Муудсан өндөг, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнийг устгав

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 7 дугаар сарын 15-нд улсын байцаагчдын хамтарсан хяналт шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар  иргэн Ц-гийн цайны газарт  гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр илт муудсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж байсныг илрүүлжээ. Байцаагч нар түүхий өндөг 30 ш, чанасан өндөг 23 ширхгийг газар дээр нь устгаж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.