<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Голын хий өвчнийг бүрэн анагаахад тустай тусгай йогийн дасгалд нэгдээрэй
featured

Голын хий өвчнийг бүрэн анагаахад тустай тусгай йогийн дасгалд нэгдээрэй

 Зүрх голын хий өвчнийг бүрэн анагаахад тустай тусгай йогийн дасгал. Хэрэв шинжилгээгээр ямар нэг онош тогтоогдохгүй хэрнээ таны бие өвдөөд,сэтгэл тавгүй байвал би зүрх голын хийтэй юм болов уу гэж бодоод үзэхэд гэмгүй. Харамсалтай нь8 өнөөдөр Монголд энэ өвчнөөр өвдсөн эмчлүүлэх урьдчилан сэргийлэх аргаа мэдэхгүй байгаа маш олон хүн байдаг.

Хий өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг нь хий махбодийн үндсэн 6 билэг чанар болох хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг чанараас үүдэн амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох,өвөл, хавар эрт,намар орой өвчин хөдлөх,өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх,арьс нь хуурайших,ширүүн болох,нойр муудах,элдэв зүүд зүүдлэх,сэтгэл тогтворгүй амархан уурлах,баярлах,уйлах зэрэг шинж илэрнэ. Амь баригч хий хямарсан үед толгой эргэх,нүд эрээлжлэх,заримдаа дайвалзаж ухаан балартах,татаж унах ,ухаан санаа орж гарах,мартамхай болох шинж илэрнэ Дээш гүйгч хий хямарсан үед хий огих,хөөсөөр бөөлжих,хэхрэх,зогисох,юм залгих үед хоолой дээр тээглэх,цээж хорсох шинж илэрнэ.

Түгмэл гүйгч хий хямарсан үед зүрх дэлсэх ,амархан айж цочих,түгших,зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ.Артерийн даралт тогтворгүй болж огцом ихсэх,огцом багасах байдал ажиглагдана.Голын хий хөдөлсөн үед өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах,амь тэмцэх шинж илэрнэ. Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайгаар цанхайх,ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах,хэхэрвэл бие амрах ,хоолны шингээлт муудах шинж илэрнэ. Уруу арилгагч хий хямарсан үед гэдэс дүүрэх,хуржигнаж дуугарах,даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед илүү гэдэс дүүрэх,өтгөн хатах,биений юм хоригдох,эсвэл бага ирэх ,биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг. Хэрэв энэ зовиуруудаас танд хэд хэд нь илэрч байвал өөрийгөө хий өвчтэй юм байна эсвэл хий өвчнөөр өвдөх гэж байгаа юм байна гэж бодоорой.

 Тэгвэл яаж анагаах вэ? 1. Идээ ундаагаа зөв сонгох. Таны өвчний үе шат онцлогт тохируулан эмч тань тусгайлан зөвлөнө. 2. Хувцаслалтаа тохируулна. Даарах , жиндэх , хөл нуруунаасаа жин цохиулахаас сэргийлнэ. 3. Явдал мөрөө хянана. Хэт ядрах,нойр алдах, өлсөх, сэтгэл хэт догдлохоос зайлсхийнэ. 4. Мэдээж өвчний үе шат , хүнд хөнгөнөөс мөн хий аль эрхтэнд голлон шунаснаас хамааран зүү төөнө бариа засал тан зэрэг эмчийн зөвлөсөн эмчилгээг тууштай хийлгэнэ. 5. Зөвхөн эмчлүүлээд эдгэрсэн гээд орхих бус эмчилгээнийхээ үр дүнг бататгах, дахин өвдөхөөс сэргийлэн зүрх судас амьсгалын эрхтэн системийнхээ үйл ажиллагааг дэмжин хүчилтөрөгчийн хангамжыг сайжруулах зорилгоор зохистой тусгай дасгал хөдөлгөөн, амьсгалын йога, бясалгалаар тогтмол хичээллэх нь эмчилгээнээс дутахгүй чухал .

Зүрх голын хий өвчнөө яаж эмчлүүлж эдгэрэх вэ гэж зөвлөлгөө хүсэж байсан хүмүүст хандан хэлэхэд дэлхийд алдартай амьсгалын йогийн мастёр багш Чумба Ламын боловсруулсан Шэй Цум йога бол чухам энэ өвчнийг анагаах цаашид сэргийлэхэд тустай их чухал комплекс дасгалуудыг агуулдаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Хэрэв нарийвчилсан мэдээлэл авах бол 95621471, 99359239 дугаараар холбогдох буюу Монгол Төвөд үе нугалмын хөдөлгөөнт гар заслын арга пэйж хуудсанд лайк даран нэгдэж болно.