<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 5,6 давхраас унах шахсан хоёр согтууг аварчээ
featured

5,6 давхраас унах шахсан хоёр согтууг аварчээ

 Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.07.15) 22:23 цагт онцгой албаныхан хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч 9 минутын дараа очиход тус байрны оршин суугч 37 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 давхрын тагтнаас үсрэх гэж байсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 9 давхар орон сууцны барилгын 6 давхрын цонхноос хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 23:23 цагт иржээ. Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч найман минутын дотор очиход тус байрны оршин суугч 21 настай залуу Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын цонхоор хоёр хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Таг: