<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Динозавр судлаачид Токиод чуулж байна
featured

Динозавр судлаачид Токиод чуулж байна

“Дино экспо” олон улсын үзэсгэлэн Японы Токио хотод нээгдэж Монголоос олдсон үлэг гүрвэлийн үзмэрүүдийг дэлгэжээ. Энэ үзэсгэлэнд үлэг гүрвэлийн судалгаагаар Монгол, АНУ, Япон оролцсон байна. Монгол Улсаас 14 үзмэрийг дээжлэн танилцуулсан аж.

Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн арга хэмжээнд Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар тэргүүтэй судлаачид оролцлоо. Улаанбаатар хотод энэ сарын сүүлээр анх удаа Азийн динозаврын олон улсын хурал болох бөгөөд үлэг гүрвэл судлаачид нэг дор цуглах ажээ. Уг арга хэмжээнд 13 орны 90 гаруй эрдэмтэн оролцох юм байна.