<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Зах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана
featured

Зах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана

Баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллав. Харин зах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

“Хар хорин” худалдааны төв: Энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. Энэ сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: Энэ сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: Энэ сарын 11-15-ныг дуустал амарч, 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: Энэ сарын 11-15–ныг дуустал амарч, 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:  11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин “Нарантуул” худалдааны төв:  Энэ сарын 11–16-ныг дуустал амраад, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

Таг: