<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа танилцуулна
featured

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа танилцуулна

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт багтжээ. Уг дүгнэлтэд  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзжээ.

 Чуулганы хуралдаанад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа танилцуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 02-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн албан бичигтээ, "Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя. Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ" хэмээсэн юм.