<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна
featured

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

2019 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

 

 

Таг: